УЛААНБААТАР ХОВДЫН ЧИГЛЭЛД НИСЛЭГ ҮЙЛДЭЖ ЭХЭЛЛЭЭ

2016-04-14  

Улаанбаатар-Ховдын нислэгийн техникийн бэлтгэл ажил бүрэн хангагдаж, өнөөдрөөс эхлэн шалгалтын нислэгийг үйлдэж эхлээд байна.

Улаанбаатараас Ховдын чиглэлд “МИАТ” компани Бойнг-737 агаарын хөлгөөр зорчигч тээвэрлэнэ. Харин Ховдоос Увс, Баян-Өлгий аймгийн төвүүд рүү “Аэромонголиа” компани Фокер-50 онгоцоор зорчигчдыг зорьсон газар нь хүргэх юм.

Хуваарьт, тогтмол нислэг энэ сарын 16-наас эхлэх бөгөөд тийзний үнэ дунджаар 175 000 төгрөг байна. Мөн зорчигчид 35 кг хүртэл ачааг үнэгүй авч явах боломжтой болжээ.

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Саули:Үнэ ч боломжийн юм байна. Баярлалаа МИАТ даа 2016-04-14
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?