ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ БОЛ ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

2016-04-15  

Монгол Улсын “Авто тээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хууль”-ийн дагуу авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийг эзэмшиж байгаа хувь хүн, хуулийн этгээд албан татвар төлдөг. Тэгвэл тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй эзэмшигчийг илрүүлэн захиргааны арга хэмжээ авахаар болжээ.

Тодруулбал, өнгөрсөн саруудад татвараа төлөөгүй замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийг гудамж замд суурилуулсан теле камерын тусламжтайгаар илрүүлж эхлээд байна. Нийслэлийн Татварын газрын өгсөн мэдээллээр 262,304 тээврийн хэрэгсэл эхний улиралд албан татварт хамрагдахаас 157,576 тээврийн хэрэгсэл хамрагджээ.

1, 6 тоогоор төгссөн бол нэгдүгээр сард 2, 7 тоогоор төгссөн бол хоёр дугаар сард 3, 8 тоогоор төгссөн бол гуравдугаар сард 4, 9 тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард 5,0 тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, төлбөр хураамжаа төлнө. 

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?