ХУРДАА ТОХИРУУЛАН, АНХААРАЛ БОЛГООМЖТОЙ ЯВААРАЙ

2016-04-15  

Энэ сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 288 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 184 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 14 бүртгэгдэж, 16 хүн хүнд хөнгөн гэмтсэн бөгөөд сургуулийн насны таван хүүхэд зам тээврийн осолд өртсөн тохиолдол гарсан байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлжээ. Нойтон цас ихээр орсны улмаас замын зорчих хэсэгт халтираа гулгаа үүсч, хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа тул замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн цаг агаарын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдаа зөв сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?