ЗАРИМ ЗАМ ДАВАА ХААГДААД БАЙНА

2016-04-15  

Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан нутгийн ихэнх хэсгээр зам даваа хаагдаж халтиргаа гулгаа үүсч, замын нөхцөл байдал хүндрээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна. Ихэнх нутгаар цас орж, зарим газраар шуурсан ба өглөөний байдлаар Онцгой байдлын ерөнхий газраас Дархан-Уул, Орхон, Булган аймгийн хөдөлгөөнийг түр зогсоох чиглэл өгөөд байна. Тухайлбал, Хойд чиглэлд Баянчандмань, Баруунхараа сумын нутаг дэвсгэрт замын нөхцөл хүндэрсэн, тээврийн хэрэгслүүд цасанд суусан, зам даваа халтиргаа гулгаа ихтэй байгаа ажээ. Баруун чиглэлд Солонготын даваа хаагдсан даваа давах боломжгүй байгаа тул өнөө маргаашдаа онц шаардлагагүй бол хөдөө орон нутгийг зорихгүй байх, цаг агаарын бодит мэдээ мэдээллийг авч шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангуулж замд гарахыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?