Өнөөдөр маргааш хоёр инженерийн шугам сүлжээний ажил гүйцэтгэх зорилгоор зам хаана. Тухайлбал, цэвэр бохир усны шугам татах ажил БГД 9 дүгээр хороо Говь сауны баруун хойно хийгдэнэ. Тиймээс хойд талын урсгалыг хааж авто зам сэтлэх учраас дөрөвдүгээр сарын 16-ны 23.00 цагаас 17-ны 07.00 цагийн хооронд зам хаах юм байна.
Мөн Хүннүгийн гудамж Баянмонгол хорооллын урд дулааны шугам татах ажил хийгдэх тул дөрөвдүгээр сарын 16-ны 22.00 цагаас 17-ны 15:00 цаг хүртэл зам хаахаар болжээ.
А.САЯН