ИХ АВАРГАД ТАЛАРХСАН СЭТГЭЛИЙН ҮГ ХӨВӨРСӨӨР БАЙНА

2016-04-16  

Устаж алга болсон гэх Улаанбурхан өвчин сүүлийн хоёр жил Монголчуудыг сандаргаж байна. Өнгөрсөн жилийн өдийд мөн л корын халдвар газар аваад байлаа. Гэхдээ энэ жилийнх шиг ингэж олон нялхсыг авч одсонгүй ээ. 2016 он гарсаар 59 нярай Улаанбурхнаар амиа алдсан гэх албан мэдээ бий. Гэвч үүний цаана хичнээн тоо дарагдаж байгааг таашгүй. ХӨСҮТ-ийн сэхээн амьдруулах тасгийн үүдэнд хонон өнжин хүүхдээ сахиж байгаа эцэг эхчүүд өдөрт 2-3 хүүхэд хорвоог орхиж байгаа талаар хэлж байсан.

Тэвдэж мэгдсэн эцэг эхчүүдэд тусалж, дэмжиж байгаа таатай мэдээ сонсогдсоор байна. Тэдний нэг Асашёоюү Д.Дагвадорж аварга. Өчигдрөөс эхлэн өөрийн цахим хуудсаараа “Улаанбурхныг яах вэ, ямар арга хэмжээ авах уу, тариа вакцин, өөр юу байдаг билээ?” хэмээн жиргэж эхэлсэн. Тэгвэл их аварга Улаанбурхантай тэмцэхээр эмчилгээнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг өөрийн хөрөнгөөр захиалжээ.

Өнөө өглөө энэ тухайгаа “жаал жуул юмнууд маань ирэх долоо хоногийн гурав дахь өдөр, амжихгүй бол 5 дахь өдөр Токиогоос ирнэ. МИАТ компанийн хамт олонд баярлалаа” хэмээн жиргэсэн байна.

Тэнхлүүн явахад тэмээгээр туслахаар тэвдэж явахад тэвнээр тусал гэж сайхан үг бий. Их аваргад талархсан сэтгэлийн үг сошиалаар хөвөрсөөр байна.

 

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?