СУГАЛААНД ОРОЛЦОХ ИРГЭДИЙН НЭРИЙГ ӨНӨӨДӨР ЗАРЛАНА

2016-04-18  

Төрийн орон сууцны корпорациас “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу долоон ангиллаар иргэдийг 2016 оны 3 дугаар сарын 21-ны өдрөөс 4 дүгээр сарын 1 хүртэл хуваарийн дагуу бүртгэн материалыг хүлээн авсан.
Бүртгэлд нийт 2400 гаруй иргэд хамрагдсан бөгөөд бүртгэлд хамрагдсан иргэдийн материалыг нягтлан шалгах ажиллагаа хийгдэж дуусчээ. Цахим сугалаанд оролцох иргэдийн нэрсийг 2016 оны 4 дүгээр сарын 18-ны буюу өнөөдөр Төрийн орон сууцны корпорацийн www.tosk.gov.mn сайтад мэдээллэх бөгөөд иргэд өөрсдийн биеэр ТОСК-ийн байранд ирж сугалаанд оролцох эсэхээ тодруулж болох нь. Харин цахим сугалааг 4 дүгээр сарын 28-ны өдөр зохион байгуулахаар болжээ.




А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?