Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, үндэсний үйлдвэрийн чанартай бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэх соёлыг өсвөр, залуу үед төлөвшүүлэх, салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааг Монгол Улсын Ерөнхий сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн даргын ивээл дор амжилттай зохион байгууллаа.
Нээлтэд ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, МУ-ын ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга О.Алтансүх тэргүүтэй албаныхан оролцов. Үзэсгэлэн худалдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан үндэсний үйлдвэрийн үзэсгэлэн худалдаатай танилцаж, үйлдвэрлэгчдийн саналыг сонссон юм.
Эх үрсийн баярыг угтан “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил”-ийн хүрээнд үндэсний 120 гаруй үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдаа 2019 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 09.00-18.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж өндөрлөлөө. Энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцож буй үйлдвэрлэгчид 10-50 хүртэлх хувийн хямдрал зарлаж, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ борлуулсан юм.
Үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчаар ХХААХҮЯ, БСШУСЯ, ХНХЯ, ЭМЯ, МХЕГ, ШӨХТГ, ГБХЗХГ, НЗДТГ, УБЗАА, МҮОНРТ, МҮХАҮТ, ҮАҮЗ, МХХ хамтран ажиллалаа.
“Хүүхдэд зориулав” үзэсгэлэн худалдааны үеэр дараах арга хэмжээг зохион байгуулагдах юм. Үүнд: