БАЯЖУУЛСАН ХҮНС БОЛОХЫГ ИЛЭРХИЙЛСЭН ТЭМДЭГ, ЛОГОНЫ УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА

2019-05-31  

Хүнс баяжуулах нь  хүн амыг аминдэм, эрдсийн дутлаас сэргийлэх, хянахад чиглэсэн аюулгүй, өртөг бага, үр дүн сайтай нийгмийн эрүүл мэндийн арга хэмжээ болох нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тул Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас хүн амын дийлэнх хувь нь өдөр тутам хэрэглэж, хоногийн хэрэгцээт илчлэгийнхээ ихэнх хэсгийг хангадаг өргөн хэрэглээний хүнсийг баяжуулан хэрэглэхийг зөвлөсөн байдаг.

Монгол улсын Их хурлаас “Баяжуулсан хүнсний тухай хууль”-ийг 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр баталсан.

Засгийн газраас 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн  336 тоот тогтоолоор “Албан журмаар баяжуулах хүнсний жагсаалт”-ыг баталсан. Энэхүү жагсаалтад “Буудайн гурил. Техникийн ерөнхий шаардлага MNS 0244: 2009” стандартад заасан буудайн гурилын БГ-075, БГ-085 БГ-055 ангиллын буудайн гурил болон талхны зориулалтын БГТ-075 гурил болон давсыг баяжуулахаар шийдвэрлэсэн.

БАЯЖУУЛСАН ХҮНС БОЛОХЫГ ИЛЭРХИЙЛСЭН ТЭМДЭГ, ЛОГОНЫ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

1.Уралдааны зорилго:

Баяжуулагч бэлдмэл, баяжуулсан хүнс болохыг илэрхийлсэн тэмдэг, тэмдэглэгээний загвар, болгон ашиглах логог бүтээх, олон нийтэд хоногшуулах зорилготой.

2.Хугацаа:

2019 оны 5 дугаар сарын 28-ноос 6 дугаар сарын 15.

3. Хамрах хүрээ:

Загвар, дизайн, зургийн бүх мэргэжлийн уран бүтээлчид, сонирхогчид оролцох боломжтой. Нэг уран бүтээлч дизайны хэдэн ч шийдэлтэй оролцож болно.

4. Бүтээлд тавигдах шаардлага:

  1. Баяжуулсан хүнсний тухай хууль, хүн амын эрүүл мэндийг хамгаалах зорилготой нийцсэн;
  2. Шинэ санаа, санаачилга дэвшүүлсэн, сэтгэлгээний өндөр түвшинд хийгдсэн;
  3. “Баяжуулсан хүнс” утга санааг бэлгэдсэн гурваас дээшгүй элемент агуулсан, гурваас ихгүй өнгө хосолсон, энгийн өгүүлэмжтэй, уран сайхны хувьд төгс байх;
  4. “Баяжуулсан хүнс” гэж бичигдсэн;
  5. Adobe Photoshop, Corel Draw, In Design зэрэг мэргэжлийн программ ашигласан;
  6. Видео, сурталчилгааны самбар, сонин сэтгүүл, зурагт хуудас, даавуун болон бусад материал дээр хэвлэгдэх боломжтой;
  7. Лого нь өндөр нягтралтай /300dpi-аас багагүй/ байх бөгөөд жижгээс том хүртэл хувиргахад харьцаа алдагдахгүй, үндсэн элементүүд тод харагдахаар зохиогдсон;
  8. Бусдын бүтээлээс хуулбарласан, санаа авсан, тэдгээрийн элемент агуулсан бол хүлээн авахгүй.

5. Уралдаанд бүтээл ирүүлэх:

Уралдаанд оролцогч нь бүтээлээ JPEG өргөтгөлөөр буулгаж, утга санаа, тайлбарын хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан фейсбүүк хуудсанд дээр дурдсан хугацаанд багтаан ирүүлнэ.

6. Шалгаруулах:

Ажлын хэсэг бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн хугацаанд нийт бүтээлээс шилдэг нэг бүтээлийг сонгон шалгаруулж, www.mofa.gov.mn хуудсаар нийтэд зарлана. Шалгарсан бүтээл нь тус яамны өмч болно. Холбоо барих утас: 261962.

7.Шагнал: Шилдэг бүтээл - 500 мянган төгрөг.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?