“МАЛЫН ҮРЭНД ТАВИГДАХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГА” МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2019-06-04  

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар “Нутаг академи” төрийн бус байгууллагаар холбогдох хуулийн хүрээнд гүйцэтгүүлж буй “Малын үрэнд тавигдах ерөнхий шаардлага” Монгол улсын стандартын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт тухайн чиглэлийн мэргэжлийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн зөвлөхүүд оролцов.  

Монгол улсад өсгөн үржүүлж байгаа үржлийн гойд ашиг шимт болон шилмэл үржлийн азарга, бух, хуц, ухнаас үр авах, үрийг үнэлэх, шингэлэх, үнэлгээ хийх, ичээх, хөлдөөх технологид нийцүүлэн нэгтгэн боловсруулах, захиалагч, гүйцэтгэгчийн үйл ажиллагааг гүйцэтгэхэд тавигдах ерөнхий шаардлагыг тодорхойлох стандартын төслийг шинэчлэн боловсруулах ажлыг гүйцэтгэх зорилготой юм.

1. Боловсруулсан төсөл нь Монгол улсын стандартад тавигдах шаардлагыг хангасан байна.

2. Монгол улсын дараах стандартуудыг нэгтгэн Малын генетик нөөцийн тухай хуулийн зохицуулалт болон олон улсын дэвшилтэт технологийн ололтод нийцүүлэн шинэчлэн боловсруулна. Үүнд:

   - Үржлийн бухны үр МNS 1633 : 1972;

   - Үржлийн хуцны үр МNS 1634 : 1972;

   - Үржлийн ухны үр МNS 1635 : 1972;

   - Хуцны хөлдөөсөн үр. Техникийн шаардлага МNS 4876 : 1999;   

   - Ухны хөлдөөсөн үр. Техникийн шаардлага МNS 4989 : 2000;   

   - Монгол азарганы хөлдөөсөн үр. Техникийн шаардлага МNS 5262 : 2003;

   - Мал аж ахуй. Араб азарганы хөлдөөсөн үр МNS 5931 : 2008.

 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?