НОРВЕГ УЛСТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ

2019-06-24  
 

ХХААХҮ-н Дэд сайд Ж.Сауле Норвегийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн Гадаад харилцаа, инноваци хариуцсан газрын дарга Карлос Гонсало Дас Невес тэргүүтэй тус байгууллагын эмч Ханна Жоан, Петер Хопп, Торфини Молдал нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле Норвеги Улстай хөдөө аж ахуйн салбар тэр дундаа мал эмнэлгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлээд салбарын талаар товч танилцуулга хийсэн юм. Мөн айлын талаас хоёр орны хооронд хамтран ажиллах боломж бололцоог эрэлхийлэн Монгол Улсад ажиллаж байгаагаа илэрхийлэн, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон юм

Талууд уулзалтын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нөөц боломжийг бүрэн дүүрэн ашиглах, Норвегийн техник, технологийн ололт, арга туршлага, хөрөнгө, санхүүгийн боломжийг хослуулан хамтын ажиллагааны салбаруудад харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хоёр орны мал эмнэлгийн байгууллагуудын хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Мөн Мал эмнэлгийн бодлогын хэрэгжилт, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, хувийн мал эмнэлгийн үйлчилгээний чиглэлээр хамтын ажиллагаа өргөжүүлэхээр тохиролцсон болно.

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. PRADHAN:Энэ нь олон нийтийн эрүүл мэндийн талаар урьдчилан мэдээлэх явдал юм Эмнэлэг нь нэн яаралтай бөөрний хандивлагчдыг яаралтай эрж хайж байгаа бөгөөд бөөрний зардлыг 780,000 ам.до****аар үнэлдэг. Хэрэв хэн нэг нь бөөрний хандив өгөх хүсэлтэй байгаа бол DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар хандана уу. Та манай хамтран ажиллах вэбсайтыг www.drpradhanurologist.com сайтаас үзэж болно. . 2019-06-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?