“ОЮУТАН ЦАГДАА” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ

2016-04-22  

Гадаадын жуулчдыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг “Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл Монголын залуучуудын холбоон дээр өнөөдөр эхэлж байна.

Бүртгэл энэ сарын 30-ныг дуустал явагдана. "Оюутан цагдаа" хөтөлбөрт хамрагдахаар бүртгүүлж буй оюутанд тавигдах шаардлага :

- Англи, Герман, Хятад, Солонгос, Япон, Орос гэх мэт гадаад хэлний ярианы мэдлэгийн түвшин дундаас дээгүүр байх

Бүрдүүлэх материал :

1. Иргэний үнэмлэхний хуулбар

2. Сургуулийн суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт /Хугацаа нь дуусаагүй, сунгалт хийлгэсэн хүчинтэй оюутны үнэмлэхний хуулбар байж болно. Оюутны үнэмлэхийг эх хувиар авчрах шаардлагатай/

3. 2 хувь цээж зураг

4. Анкет /Бүртгэлийн ажилтнаас авах/

Шалгаруулалт : Бүртгүүлсэн оюутнуудаас ярианы хэлний мэдлэгээс хамааран шалгаруулалт явуулж 150 оюутныг сонгон, Улаанбаатар хотын цагдаагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрын хамтарсан сургалтад хамруулж амжилттай төгссөн оюутнуудын тушаал гарч, гэрээ байгуулсны үндсэн дээр ажлын үнэмлэх, дүрэмт хувцсыг олгох ажээ.

Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсанаараа оюутан та цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, бусадтай зөв боловсон харилцаж сурах, өөрийнхөө хэлний мэдлэгийг дээшлүүлэх, зуныхаа амралтаар цалинтай ажиллах зэрэг олон боломжийг өөртөө нээх юм.

 

 

 

А. САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?