НААДМЫН НАЙРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛНА

2016-04-22  

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос тулгар төрийн 2225 жил, их монгол улсын 810, ардын хувьсгалын 95 жилийн ой, үндэсний их баяр наадмын нээлт, хаалт, төрийн хүндэтгэлийн концертын найруулга, хөтөлбөрийг шалгаруулах ажлыг зохион байгуулах тухай тогтоол гаргажээ. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй уран бүтээлчид 2016 оны 05 дугаар сарын 5-ны өдрийн 10:00-17:00 цаг хүртэл нийслэлийн соёл урлагийн газарт төслөө битүүмжлэн ирүүлэх юм байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн сонгон шалгаруулалтад оролцогчдын ирүүлсэн төслийг шалгуур үзүүлэлтүүдийн дагуу шалгаруулан үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд танилцуулж, үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо сонгон шалгаруулалтыг батламжлах ажээ.

 

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?