АМРАЛТЫН ӨДРӨӨР АВТОМАШИНГҮЙ ГУДАМЖТАЙ БОЛНО

2016-04-22  

Гудамж төслийн дэд төслийн хүрээнд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу УИД-ээс Цирк хүртэлх гудамжийг амралтын өдрөөр автомашингүй гудамж болгохоор шийдвэрлэжээ. Энэхүү шийдвэр нь хотыг хөгжүүлэх 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөний “Хотын төв” төслийн нэг хэсэг юм.

Мөн энэ хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 15 байршилд 14.318 ам.метр талбайг шинэчлэн тохижуулж автомашингүй гудамж болгохоор тендер зарлан төсөл хэрэгжүүлж, газрын дуудлага худалдаа зарлах замаар ажил хэрэг болгох гэнэ.

УИД-ээс Цирк хүртэлх гудамжийг автомашингүй болгохын зэрэгцээ олон нийтийн амралт чөлөөт цагт зориулсан газар доорх байгууламжийг бий болгохоор төлөвлөжээ. Энэхүү ажил 2 жилийн хугацаанд хэрэгжиж дуусвал гудамжны 2 талын замын хөдөлгөөнийг амралтын өдрүүдэд бүрэн хаахаар тогтсон байна. Газар доогуурх байгууламж нь автомашингүй байх бөгөөд 9940 ам.метр талбайтай байх ажээ.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?