НИЙСЛЭЛ 10 ШИРХЭГ ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН АВТОМАШИН АВАВ

2016-04-22  

НИТХ-ынТэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс түргэн тусламжийн 10 авто машин худалдан авах тухай асуудлыг хэлэлцэн баталсан байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд эрүүл мэндийн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээнд 70 машин явж байгаа юм. Олон улсын стандартаар 8-10 мянган хүн тутамд нэг дуудлагын машин байх ёстой бөгөөд энэ стандартаар түргэн тусламжинд 130 авто машин үйлчлэх учиртай юм. Эдгээр 10 автомашин нь тэрбум 30 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд түргэн тусламжийн үйлчилгээгээр бүрэн тоноглогдсон байна.

Мөн нөгөө талаар нь энэ нь АСЕМ-ийн зочид төлөөлөгчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах үүднээс түргэн тусламжийн автомашиныг нэмэгдүүлж байгаа юм. Шинээр худалдан авсан түргэн тусламжийн машинуудыг АСЕМ-ын уулзалтын үеэр дүүргүүдийн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх цэг болон зочид төлөөлөгчдийн байрлах газруудад байршуулах юм байна.

 

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?