ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОГЧИД 3,3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОРЛУУЛАЛТ ХИЙЖЭЭ

2019-09-24  
 

“Намрын ногоон өдрүүд -2019” арга хэмжээ  14 дэх жилдээ “9-р сарын 18-24-ний өдрүүдэд “Мишээл ЭКСПО” төвд зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ “Эрүүл хүнс – Эрүүл Монгол хүн” уриан дор Монгол улсад Атар газар эзэмшсэний 60 жилийн хүрээнд зохион байгуулсан гэдгээрээ онцлог болж байна.  

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үзэсгэлэн худалдаанд  хүнсний үйлдвэрлэл эрхлэгч 120,  хүнсний ногоо, жимс жимсгэнэ, тариалан эрхлэгч 250 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо оролцлоо. Эдгээр аж ахуй нэгж үйлдвэрлэгчид өнгөрсөн долоо хоногт 3,3 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн байна. Өмнөх жилтэй харьцуулахад худалдаа үйлдвэрлэл эрхлэгчдийн борлуулалт 1,5 дахин өсжээ.

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үзэсгэлэн худалдаанд оролцсон аж ахуй нэгж байгууллагын шилдэг бүтээгдэхүүнийг батлагдсан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэж шалгарууллаа. Тодруулбал хүний эрүүл мэндийг дэмжих үүрэгтэй байх, 2017 оноос мөрдөж буй  сав баглаа боодол, шошгын стандартыг  хангасан байдал зэргийг харгалзан үзэж шилдэг бүтээгдэхүүнийг шалгаруулсан байна.

Шагналыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан, Дэд сайд Ж.Сауле нар гардуулан өглөө.

  • Хүүхдэд зориулсан хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Монос хүнс ХК-ийн “Берривит” брэндийн ааруулан бүтээгдэхүүн
  • Шинэ нэр төрлийн шилдэг бүтээгдэхүүнээр АПУ Дэйри ХХК-ийн “Актив” тараг
  • Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүнээр Говь-Алтай аймгийн Баянтан ХХК-ийн хатаасан аарцан бүтээгдэхүүн
  • Хүнсний экспортын шилдэг бүтээгдэхүүнээр Талх чихэр ХХК-ийн Мон апетит цуврал жигнэмгийн бүтээгдэхүүн
  • Шилдэг органик бүтээгдэхүүнээр Сэлэнгэ органик Баянгол хамтын баталгаажуулалтын байгууллагын зөгийн бал

“Намрын ногоон өдрүүд-2019” нэгдсэн арга хэмжээний хүрээнд “АЛТАН НАМАР-2019” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, зохион байгуулалт сайтай аймаг сум байгууллага, ногоочин, жимсчин, шилдэг хоршоог шалгарууллаа.

Шагналын төрөл

Шалгарсан бүтээгдэхүүний нэр

1

Зохион байгуулалт сайтай аймаг

Сэлэнгэ аймаг

2

Зохион байгуулалт сайтай сум

Хэнтий аймгийн Мөрөн сум

3

Зохион байгуулалт сайтай оролцсон байгууллага

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв

4

Шинэ сортын ногоо нутагшуулж хүлэмжид тарьсан ногоочин

Хан-уул дүүргийн ногоочин Ч.Долгорсүрэн

5

Шинэ сортын ногоо нутагшуулж тарьсан ногоочин

Сэлэнгэ аймаг Шаамар сумын ногоочин С.Оюундэлгэр

6

Хамгийн их олон нэр төрлийн ногоо борлуулсан ногоочин

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын О.Мөнхцэцэг

7

Хамгийн их олон нэр төрлийн ногоо борлуулсан ногоочин

Ховд аймгийн буянт сумын ногоочин Ц.Идэрсайхан

8

Хамгийн их төмс борлуулсан ногоочин

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ногоочин Б.Сэлэнгэ

9

Шинэ төрлийн жимс, жимсгэнэ тарьж ургуулсан жимсчин

Хэнтий аймаг дэлгэрхаан сумын ногоочин К.Амирхаан

10

 Шилдэг эмийн ургамал тариалсан

Хөвсгөл аймгийн рашаант сум. Т.Цэцэгмаа

11

Шилдэг зөгийн бал

Дархан-уул аймаг орхон сумын зөгийчин П.Батчулуун

12

Байгалийн жимс

Завхан аймгийн их-уул сумын жимсчин Д.Амарсанаа

13

Жимс, жимсгэний суулгац

 

Увс аймаг улаангом сумын ногоочин Л.Алтай 

14

Шилдэг хоршоо

Сэлэнгэ аймаг Шаамар сум “Бүтээлч шаамар” хоршоо

15

Шилдэг аж ахуйн нэгж

Баянгол дүүргийн “сэнжит оюу” ххк

16

Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин

Хан-Уул дүүргийн ногоочин О.Цогцолмаа

17

Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин

Сэлэнгэ аймгийн мандал сумын ногоочин Ц.Наранцэцэг

18

“Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин

Сэлэнгэ аймгийн ногоочин Л.Алтанцаг

19

Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ногоочин Б.Нарантуяа

20

Нийслэлийн 5 дүүргийн 19 цэгээс шалгаруулсан шилдэг ногоочин

Өмнөговь аймгийн Булган сумын ногоочин Т.Бум-эрдэнэ

 
 
 
 
 
 
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?