ХХААХҮ-ИЙН ДЭД САЙД Ж.САУЛЕ ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ

2019-10-03  
 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле, МААХБЗГ-ын мэргэжилтэн Г.Наранчулуун, МЭЕГ-ын мэргэжилтэн С.Ганзориг нар Өвөрхангай аймагт ажиллаа.  Энэ удаа өвөлжилтийн болон мах бэлтгэлийн явцтай газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өгөв.

Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйн салбарын 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 285 дугаар тогтоолын хүрээнд ажлын хэсэг байгуулж өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөөг гаргаж, ХХААХҮ-ийн Дэд сайд Ж.Сауле ажлын хэсгийг ахлан ажиллаж байна.

 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Ж.Сауле Өвөрхангай аймгийн дулааны болон үйлдвэрийн аргаар мах бэлтгэх “Дэлхийн хүнс” ХХК, “Өв эко мийт” ХХК, “Дээжийн өргөө” ХХК-ны мах бэлтгэлийн явцтай танилцсан юм. 

Өвөрхангай аймгийн хэмжээнд Адуу-3351, Үхэр-3720, Тэмээ-142, Хонь-21044, Ямаа-9131 толгой малаас, Бод-7213, бог-30175 нийт 37388 толгой мал зах зээлд борлуулаад байна. Одоогоор тус аймгийн “Өв-Эко Мийт” ХХК 2500 гаруй үхэр нядалгаанд оруулж, 150 тонн орчим мах бэлтгэснээс 100 тонн мах “Дэлхийн хүнс” боловсруулах үйлдвэрт нийлүүлээд байна. Сарлагийн махны гарц 120кг-аас доош жинтэйг 1кг-г нь 6000, харин махны гарц 120кг-аас дээш жинтэйг 1кг-г  6500 төгрөгөөр, Монгол үхэр махны гарц 120кг –аас доош байвал 1кг-г нь 5000 төгрөг, махны гарц -120кг-аас дээш байвал 1кг-г нь 5500 төгрөгөөр худалдан авч байна. Махны үйлдвэрт төлөг 75,0-80,0 мянган төгрөг, адууны махыг 1кг-г нь 5800 төгрөг, ямааг амьдаар нь 80,0-120,0 төгрөгөөр худалдан авч байна.

“Дэлхийн мах” ХХК-ны гүйцэтгэх захирал Н.Гансүх “2019 оны эхнээс үйл ажиллагааг явуулж бодын 300 тонн, богийн 50 тонн махыг бэлтгэн нийлүүлсэн байна. Цаашид махны экспортыг хийх асуудлыг Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэвэл хуулийн дагуу гадны зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломж байна” гэдгийг онцолсон юм.

 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?