ҮСХ-ноос мэдээлснээр улсын хэмжээнд нийт төл малын 96.8 хувь буюу 23 сая төл бойжиж байна. Бойжуулсан төл мал өмнөх оны мөн үеэс 4.1 сая толгойгоор өсжээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар улсын хэмжээнд 755.8 мянган том мал хорогдоод байна. Нийт хорогдсон малын 46.1 хувийг ямаа, 41.9 хувийг хонь эзэлж байна. Малын зүй бус хорогдол өмнөх оноос 1.5 саяар буюу 65.9 хувиар буурчээ. Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон малын тоо эхний 9 сард 39.4 мянга болж, энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 мянгаар буюу 6.1 хувиар буурлаа.
Э.Сувд-Эрдэнэ