“МАЛ ЭМНЭЛГИЙН НЭГДСЭН ГЭРЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ” НЭВТРҮҮЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ

2019-11-19  

Малын гэрчилгээний нэгдсэн системийн програмын сургалтыг Мал эмнэлгийн ерөнхий газраас зохион байгууллаа.Тус сургалт нь мал эмнэлгийн ажлыг цахимжуулах,малын эмч нарын ажлыг хөнгөвчилөх,тоног төхөөрөмж дээр ажиллан дадлагажих зорилготой юм байна.Тус сургалтын үеэр Европын холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын ХХААБ хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн санхүүжилтээр нийлүүлсэн мал эмнэлгийн цахим гэрчилгээний 12 ширхэг тоног төхөөрөмж, малын эмийн үлдэгдлийг илрүүлэх багажийг Мал эмнэлгийн газар, сумдын мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдийн төлөөлөлд гардуулан өгсөн байна.Энэхүү системийг бүрэн  нэвтрүүлснээр мал амьтны шилжилт хөдөлгөөнийг хянах,гоц халдварт өвчин дамжих эрсдлийг багасгах,малын хулгайтай тэмцэх,мал малын гаралтай бүтээгдхүүний экспортыг нэмэгдүүлэх,эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангах зэрэг олон давуу талтайг мэргэжилтнүүд онцоллоо.Мөн SECIM төслийн хүрээнд МЭЕГ, МХЕГ, МЭГ-тай хамтран “Мал эмнэлгийн гэрчилгээний нэгдсэн систем”-ийн сургалтыг 6 аймгийн махны 16 үйлдвэрийн 25 төлөөллийг хамруулсан сургалтыг зохион байгуулж, энэхүү системийг үйлдвэрийн түвшинд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлжээ.

Мал эмнэлгийн гэрчилгээний цахим систем нэвтрүүлэх сургалтын нээлтэд аймгийн Засаг дарга С.Насанбат, МЭЕГ-ын мал амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалаг, МЭГ-ын дарга Б.Нямдорж, МУХД төслийн орон нутгийн зохицуулагч Б.Бат-Эрдэнэ нар оролцсон байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
DR. ADITYA:БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган до****) 2022-07-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?