ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧИЙГ ХӨНӨӨГӨӨД АМИА ХОРЛОЖЭЭ

2016-04-25  

Албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн албан хаагчийн аминд хүрээд өөрийгөө боомилсон ноцтой хэрэг өнгөрсөн бямба гарагт Өвөрхангай аймгийн Есөнзүйл суманд гарчээ. Тухайн өдрийн өглөө тус сумын цагдаагийн хэлтэст гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнээс дуудлага мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу тус сумын цагдаагийн алба хаагч тухайн айлд очиход гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан этгээд цагдаагийн алба хаагчийг бууджээ. Гэмт этгээд 29 настай Б гэгч цагдаагийн аминд хүрсэн даруйдаа оргон зугтаж, улмаар тус сумын цагдаагийн газраас дуудлага дуудаж, төвөөс тусгай нэмэлт хүч ирж, хэрэгтнийг эрэн хайсны эцэст ууланд боомилсон байдалтай амиа хорлосон байхыг нь олсон байна. Цагдаагийн дэд ахлагч Б нь Хууль сахиулах их сургуулийг 2013 онд төгсч Өвөрхангай аймгийн Өлзийт суманд ажиллаж байгаад өнгөрсөн 9 сараас Есөнзүйл суманд шилжиж очоод байжээ.

 

А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?