ЭМЧ НАР ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭН ЖАГСАНА

2016-04-26  

Монголын эрүүл мэндийн ажилчдын эрх ашгийн төлөө ажилладаг ТББ-уудын нэгдсэн түр хороо, эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний хорооноос эрүүл мэндийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдал болон шинэ Эрүүгийн хуульд орсон зарим заалтыг өөрчлөхийг шаардан өнөөдөр 13.00 цагт Чингисийн талбайд тайван жагсаал хийхээр холбогдох байгууллагаас зохих зөвшөөрлийг авч үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.

Тэд “Түр хорооны гишүүд бид 2016 оны 4-р сарын 22-ны 22.00 цаг хүртэл холбогдох албан тушаалтнуудад тавьсан шаардлагынхаа хариуг хүлээлээ. Эрх баригч нам эвслүүд болон холбогдох газруудаас нэг ч байгууллага хариу ирүүлсэнгүй. Доромжлол үргэлжилсээр байна. Тэд биднийг ноомой хүлцэнгүй хонь мэтээр харж байгаагийн илэрхийлэл гэж үзэж байгаа бөгөөд одоо хүлээн зөвшөөрч хүлцэнгүй хандах аваас хэдэн арван жилдээ хонь мэт байхаас өөр аргагүй байдалд орно. Иймд бид эрхээ хамгаалан олуулаа жагсана” гэж мэдэгдсэн байна.

 

 

 

Х.АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:taiwan l yum bloosoi 2016-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?