МОНГОЛЫН ЭНХИЙГ САХИУЛАГЧИД ОЛОН МЯНГАН ХҮНИЙ АМЬ АВАРЛАА

2016-04-26  

БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны энхийг сахиулагч нар маань болзошгүй аюулаас ажиллагааны газар орноо аварсан байна.

Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар харуулын цэг дээр үүрэг гүйцэтгэж байхдаа сэжиг бүхий орон нутгийн 4 иргэнийг анзаарч, үүсэх аюулаас олон мянган иргэдийн амь насыг хамгаалж чадсан байна. Тус орон нутгийн иргэд үүрийн цагаар дотоодын дүрвэгсдийн хуарангаас холгүйхэн газар зэвсэг булан орхисон байжээ. Үүнийг нь сонор сэрэмжээрээ анзаарсан манай энхийг сахиулагчид очиж шалгаад олон тооны буу зэвсэг, сум, галт хэрэглэлийг илрүүлсэн байна.

Хэрэв илрүүлээгүй байсан орон нутгийн иргэд рүү гал нээх, энхийг сахиулагчид руу буудах маш өндөр эрсдэл байх байжээ. Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нарын гүйцэтгэсэн үүрэгт НҮБ-ын UNMISS ажиллагааны Хойд секторын командлал болон батальоны удирдлагууд баярласнаа илэрхийлж, урамшуулсан байна. Бентью хотын дотоодын дүрвэгсдийн хуаранд одоогийн байдлаар 120 гаруй мянган иргэд амьдарч байгаа нь дэлхийн хамгийн олон тооны дүрвэгч иргэдтэй хуаран байна.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Nta:Mundag shdee manai zaluus sonor seremj turulhiin zandooo... 2016-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?