П.АНУЖИН "МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ" -ИЙГ ГАРГАХГҮЙ БАЙХЫГ ХҮСЛЭЭ

2016-04-26  

Энэ оны нэгдүгээр сард “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг зарим дугаарын хар материалууд олон нийтийн сүлжээгээр цацагдсан. Тодруулбал МАХН-ын дарга Н.Энхбаярын тус нэвтрүүлэгт оролцох үеийн хасагдсан хар дүрс нь алдагдаж, цахим ертөнцөд шуугиан дэгдээсэн билээ. Энэ үеэр "Hero Entertainment" студийн захирал, найруулагч Б.Баатар бичлэгүүдийг маш том бүлэглэл хулгайлсан талаар мэдээлэл хийж, хэргийг шалгуулахаар цагдаад хандсан болохоо мэдэгдэж байсан. Тэгвэл өнөөдөр “Монгол тулгатны 100 эрхэм” хөтлөгч П.Анужин сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бичлэг алдагдахад гадны том бүлэглэл ороогүй гэдэг нь тодорхой болсон. Тийм учраас энэ нэвтрүүлгийг санаачлагчийн хувьд энэ асуудал эцэслэн шийдэгдтэл “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг гаргахгүй байх хүсэлтийг “Херо энтертайнмэнт” студид тавьж байна” гэв.

Тус нэвтрүүлгийн оюуны өмчийн гэрчилгээ нь П.Анужин байдаг болохыг хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдэд үзүүллээ.

 

 

А.САЯН

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
z:za ingeed hoorondoo muudaltsaad alaltsaad bai alaltsaad bai 2016-04-26
zochin:HAIRLAJ DURLAJ YVSN HUMVVS INGEJ DAISN BOLNO GJ BAIDGAAA. BAATAR CH NOVSH YM DAA 2016-04-26
Nta:Ugaasaa l todorhoi baisan ene emegteig eldveer helehin orond uurunhuu hiisen hergee er hun shig huleeh l baisan yumda hunshgui hugiin ch zaluu boldoo.... 2016-04-26
Gegeenee:uuu huurhii taarchdee saihan newruuleh bsiim san 2016-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?