СОНГУУЛИЙН АСУУДЛААР ЦАХИМ ХУРАЛ ХИЙВ

2016-04-26  

Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлага Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодын дарга, нарийн бичгийн дарга, гишүүдтэй өнөөдөр цахим хурал хийлээ. 

Цахим хурлын үеэр сонгуулийн хуулийн хэрэгжилтийн явц байдал, сонгуулийн бэлтгэл ажил, зохион байгуулалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлын талаар харилцан ярилцлаа. Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод ажиллагсад юуны өмнө сонгуулийн хууль тогтоомжийг сайн судлах, хууль хэрэгжүүлэхтэй холбоотой гарсан журам, заавар, загвар, маягт, сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь болон Сонгуулийн Ерөнхий Хорооноос албан бичгээр өгсөн ажлын зөвлөмж, чиглэлийг чанд мөрдөх, тэдгээрийг цаг хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос Түүнчлэн Аймаг, нийслэлийн сонгууль нь богино хугацаанд явагдах тул түүнийг хуулийн дагуу шаргуу зохион байгуулахад анхаарахын сацуу сонгуулийн хороодод ажиллаж буй төрийн албан хаагчид идэвхтэй, хариуцлагатай, хуулийн зүйл, заалт нэг бүрийг хэрэгжүүлэх талаар нэгдмэл ойлголттой байх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв. 

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороод хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөө, чиглэлийг нарийвчлан гаргах, зарим аймаг мандатын тоогоо тогтоогоогүй байгаад анхаарах, сум, дүүргийн сонгуулийн хороодод ажиллагсдад зориулан сургалт зохион байгуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг хүргүүлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөнтэй холбоотой мэдээллийг шалгах, хүргүүлэх зэрэгт анхаарч ажиллахыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос зөвлөв. 

Цахим хуралд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн, хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэн, Улсын бүртгэл, статистикийн Ерөнхий газрын дэд дарга Д.Энхцэцэг, албаны бусад хүмүүс оролцлоо.

 

 

Ж. НЭРГҮЙ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:hachin huulia bolichihmoor yum 2016-04-26
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?