БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ ОРЧМЫГ ЦЭЦЭРЛЭГЖҮҮЛНЭ

2016-04-29  

Монгол улсын сүүлчийн хааны амьдарч байсан түүхэн өргөө Богд хааны ордон музейн зүүн талын нийтийн эзэмшлийн талбайг Хан-Уул дүүргийн үлгэр жишээ, эко бичил цэцэрлэгт хүрээлэн болгох зорилготой залуус мод тарих сайн үйлсийн аянг өрнүүлэхээр болжээ.

"Органик Монгол" хөдөлгөөнөөс санаачлан хоёр дахь жилдээ өрнүүлэх гэж буй тус аянд өнгөрсөн жил 240 гаруй хүн нэгдэж, 1000 мод тарьсан байна. Залуус Хан-Уул дүүргийн ногоон хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсч буй хувь хүн албан байгууллагуудыг аянд нэгдэхийг уриалж буй бөгөөд зөвхөн нэг өдөр мод тариад өнгөрөх бус арчлан тордох, ойр орчмынх нь хөрсийг нөхөн сэргээхээр төлөвлөөд буй ажээ.

 

 

 

 

 А.САЯН

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?