400 САЯЫН БАРИМТЫГ ХУУРАМЧААР ҮЙЛДСЭН БАЙХ МАГАДЛАЛТАЙ ГЭВ

2016-04-30  

НӨАТ-ын урамшуулалаас 400 сая төгрөгийн азтан олдохгүй байна гэж байсан ч дараа нь Н.Цээпил гэх хүн “тодорсон”. Уг баримтыг Н.Цээпилийн дүү интернэтэд оруулсан юм байна. Харин удалгүй Говь-Алтай аймгийн уугуул С.Алтанзул гэх эмэгтэй нийслэл хотод ирэх үеэрээ “Оргил” худалдааны төвийн Амгалан дахь салбараас худалдан авалт хийсэн баримтаа 3 дугаар сарын 20-ны өдөр ebarimt.mn сайтад бүртгүүлснээр 400 саяын азтантай болсон юм. Дээрх 2 эмэгтэй хоёулаа ГТЕГ-т ханджээ.

С.Алтанзулын сугалааны дугаар таарсан боловч QR код нь арилсан байсан тул лабораторид шинжилгээ хийлгэхээр болжээ. Харин Н.Цээпилийн QR кодыг задалж уншуулахад баримттайгаа нийцэхгүй байжээ. Иймээс иргэн Н.Цээпил 400 сая төгрөгийн азтан биш гэдгийг Гааль татварын мэдээлэл технологийн төвөөс албан ёсоор мэдээлсэн байна. Мөн уг газар Н.Цээпилийн баримт QR код таараагүй учир хуурамчаар үйлдсэн байх магадлалтай хэмээжээ.

 

 

Х. АЯЛГУУ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зочин:үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнээ гэж 2016-04-30
Сүндэръя:Энэ тэгэхдээ арай л шударга бус сугалаа шүү. 2016-04-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?