ӨНӨӨДӨР ХҮҮХДИЙГ ЗОДОЖ ШИЙТГЭХИЙН ЭСРЭГ ӨДӨР

2016-04-30  

Манай улс энэхүү өдрийг 2008 оноос эхлэн албан ёсоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн юм. Анх 1998 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийг "Хүүхдийг зодож шийтгэхгүй байя” уриан дор АНУ-д тэмдэглэн, 2001 оноос бусад улс орнууд нэгдэн Oлон улсын өдөр болгон дэлхий нийтийн хэмжээнд үйл ажиллагаа зохион байгуулж эхэлжээ.

Энэ өдөр хүүхдийн эсрэг хүчирхийллийг нийгмээрээ эсэргүүцэж эцэг, эхчүүд хүүхдээ эерэг хүмүүжлийн аргаар буюу бие махбод, сэтгэл санааны хохирол учруулах, хүчирхийлэхгүйгээр хүмүүжүүлэх талаар хэлэлцдэг юм. Түүнчлэн эцэг, эх, багш нар хүүхдийг зодож, шийтгэхээс илүүтэй эвээр харьцаж хүмүүжүүлэх хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулдаг.

Энэ жилийн энэ өдөр хүүхдийн байгууллагууд “Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлцгээе, хүүхэддээ бахархан дууриах хүн нь байя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 11.00 цагт хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.

 

 

Х. АЯЛГУУ

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Заяа:Манайд ялангуяа залуу эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ харьцах тал дээр үнэхээр асуудалтай. 2016-04-30
Сумъяа:Монгол хүмүүс хүүхдээ өөрсдийн аргаар хүмүүжүүлж ирсэн. 3 нас хүртэл хаан мэт, 7 нас хүртэл боол мэт 14 насанд нь найз мэт хүмүүжүүл гэж сургасан санагдаад байхын. 2016-04-30
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?