Латин Америкт зөвхөн Бразил улсад коронавирусийн халдвар тархсан. Тэгвэл өчигдөр буюу өнгөрсөн баасан гарагт Мексик улсад коронавирусийн анхны тохиолдол илэрсэн байна. Энэ талаар тус улсын эрүүл мэндийн сайд Хуго Лопез Гател хэлэхдээ халдвар авсан 35 настай эрэгтэйг хоёр удаа шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь мөн адил эерэг гарч халдвартай болох нь албан ёсоор тогтоогдсон. Бид бүхэнд халдварыг дарах хүч чадал байгаа. Иргэд та бүхэн тайван байх хэрэгтэй хэмээсэн байна.
О.Гоо-Оюун