ЭЭЛЖИТ ЦЭРЭГ ТАТЛАГА ЭХЭЛЛЭЭ

2016-05-02  

Зэвсэгт хүчний нөхөн хангалт, захиалга, тухайн жилд цэргийн жинхэнэ албанд татах иргэдийн тоо, татлага явуулах ээлж, хугацааг тогтоох тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол гардаг. Энэ дагуу тавдугаар сарын 1-15-ний хооронд орон даяар 2016 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага эхэлж байна.

Цэрэг татлага эхлэхтэй зэрэгцэж өмнөх жилд дээрх сард татагдан ирж байсан хуучин цэргүүд халагдана. Нийслэлийн хэмжээнд цэргийн жинхэнэ албанд залуучуудыг татах, гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлыг тавдугаар сарын 6-8-ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна. Цэрэг татлагаар зарлан дуудах хуудсаа авсан иргэд цэргийн үүрэгтний үнэмлэх, цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэр, хэрвээ оюутан бол оюутны холбогдох материалаа бүрдүүлж, дуудагдсан цэрэг татлагын байрандаа очно.

Дүүргүүдийн цэрэг татлагын байр :

• Баянгол дүүрэг - “Оюуны ундраа” /96 дугаар дунд сургууль/ цогцолбор

• Баянзүрх дүүрэг – 53 дугаар дунд сургууль

• Сүхбаатар дүүрэг – 31 дүгээр дунд сургууль

• Сонгинохайрхан дүүрэг - “Ирээдүй”цогцолбор  83 дугаар дунд сургууль  

• Хан-Уул дүүрэг – 34 дүгээр дунд сургууль

• Чингэлтэй дүүрэг – 24 дүгээр дунд сургуульд тус бүр зохион байгуулагдана.

 

 

Х. АЯЛГУУ

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?