РОМЫН ПАП ЛАМ ВИРУС ТУССАН УУ?

2020-03-02  

Улс орон бүр туйлын хянамгай байхгүй бол коронавирусыг хяналтаасаа бүрэн алдах магадлал туйлын ѳндѳр боллоо гэж Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас анхаарууллаа. -Хоёрдугаар сарын 29-ны байдлаар Дэлхий дахинд 85 мянган хүн энэ вирусаар халдварлалаа. Тэднээс 40 мянга буюу тал орчим нь эдгэсэн хэдий ч, дахин ѳвчилж байна. Солонгосын 73 настай хѳгшин дахин халдвар авлаа. Нийтдээ 2924 хүн нас барлаа. Ази тивээс маш хурдтайгаар Европ тивийг нѳмѳрч эхэллээ. Олон улсын чанартай бүхий л арга хэмжээ, тэр дундаа Берлинд зохиогдох Аялал жуулчлалын яармаг цуцлагдав. Японд болох зуны олимп ч асуултын тэмдэг дор орлоо. Хятадын араас Ѳмнѳд Солонгос энэ вирусын халдвар авсан тоогоор дэлхийд хоёрт бичигдэж, энэ улсад 3000 орчим иргэн халдвар туслаа. Иранд халдвар авсан хүний тоо хоногт хоёр дахин нэмэгдэж, Парламентийн 5 гишүүн вирусаар ѳвчилж, 43 иргэн нь нас барлаа. Катар, Исланд, АНУ-ын Сиатле хотын ойролцоох Киркландад эхний тохиолдол илэрлээ гэж ДЭМБ албан мэдээлэлдээ дурдлаа. Европын улсаас Италийн бүх ѳнцѳг булан бүрт энэ ѳвчин дэгдлээ . Ромын пап лам гурав дахь ѳдрѳѳ олон нийтийн ѳмнѳ ил гарсангүй. Түүнийг тойрсон яриа түймэр мэт дэгдэж байна . Итали түгшүүрт автаж, лангуун дээрх бүх хүнсний бараа алга болсон байна.

Римский пап сураггүй болоод бүтэн гурав хоносон тул түүний талаар санаа зовох нь ихэсжээ.

 

О.Гоо-Оюун
 
Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?