КОРОНАВИРУСТЭЙ ХОЛБООТОЙ ХАМГИЙН СҮҮЛИЙН ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

2020-03-03  

  • Австрали улсын зүүн эрэг буюу NSW /NEW SOUTH WALES/ эрүүл мэндийн сайд Брад Хазард дахин шинээр коронавирусын тохиолдлууд илэрсэн бөгөөд нийт 13 халдвар авсан хүмүүс бүртгэгдлээ гэж мэдээллээ.

Халдвар авсан хүмүүсийн дунд 39 настай Иран улсаас ирсэн эрэгтэй, Сингапур улсаас Сидней хотруу буцсан 53 настай эмэгтэй, мөн Өмнөд Солонгос, Япон улсаас эх орондоо эргэж ирсэн эмэгтэйчүүд байгаа аж.

  • Твиттер ажилчдаа гэрээс нь ажиллуулна.

Сошиал мангасуудын нэг Твиттер Компани коронавирустэй холбоотой  дэлхий даяар ажиллаж буй ажилчдаа гэрээсээ ажиллахыг уриалсан байна. Өнөөдрөөс эхлэн бүх ажилчид хэрвээ боломжтой бол гэрээсээ ажиллах үүрэг өгчээ.

“Бидний зорилго бол COVID-19-н тархалтыг бууруулах, Твийт хийдэг хүн болгоны эрүүл мэндийг бодож байна” гэжээ.

Өмнөд Солонгос, Хонг Конг, Япон улсад байгаа ажилчдаа гэрээсээ ажиллахыг ШААРДАЖ байгаа талаар мэдээлсэн байна.

  • БНХАУ гадаад аялаж буй иргэддээ дэлхий даяар аялалаа үргэлжлүүлэх болон эх орондоо эргэж ирэх талаар дахин нэг бодож үзэх талаар зөвлөжээ.

БНХАУ-н эрх баригчид Гадаад аялаж буй иргэдээ аялалын маршрутыг багасгах, эх орондоо энэхүү вирусыг авчрахгүй байх талаар бодож үзэхийг зөвлөжээ.

“Бид энэ вируснаас аль болох өөрсдийгөө хамгаалж хол байлгахыг хүсч байна, Гэвч бидний хийж чадахгүй зүйл гэвэл ах дүү амраг садан нь гадаад улсад гэр бүл нь энд байгаа хүмүүсийг хооронд нь уулзуулахгүй байж чадахгүй” гэж Зежиан мужын Чинтиан хотын засгийн газар хэлжээ. Мөн таны бидний аюулгүй байдлыг хамгаалахын тулдаялалаар явах вирус тараах хамгийн магадлал өнгө учир аль болох гэртээ байх нь чухал гэж зөвлөжээ.

  • БНСУ COVID-19 вирустэй дайтаж байна.

БНСУ-н ерөнхийлөгч Мүн Же Ин COVID-19 вирустэй дайн зарлаж буйгаа зарлалаа. БНСУ-д одоогийн байдлаар халдвар авсан хүний тоо 5000 гарсан бөгөөд засгийн газрын бүх салбар байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд орсон байна.

БНСУ-н цэргүүд хамгаалалтын хувцас өмсөн ариутгал хийж байна. Даэгү хот. YONHAP агентын зураг.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Ariunbat:Solongoschuud ongorson hoino nergev gegcheer vnheer mal yum aa 2020-03-04
Энхтуяа:Эрүүл мэндийн салбарын ШУ өндөр хөгжсөн Солонгос улс короновирустай тэмцэх ажилд богино хугацаанд амжилт гаргаж чадна гэдэгт итгэж байна. Манай улсын 50 орчим мянган хүн ажиллаж сурч байгаа өгөөжтэй орны минь бурхан ивээг 2020-03-04
зочин:солонгосчууд чинь харин жинхэнэ тахиан тархитай хүмүүс байдаг юм байна.ккк Юу ч гэхэв дээ 2020-03-04
Zochin:Xurdan en taxal duusasai bilee! Co nar emchilgee saitai gesen 2020-03-04
Зочин:Солонос улс одоо л эмх цэгцэнд орж байна. шашны гаж урсгалаас болж ард түмэн нь эрүүл мэндээрээ ихээхэн хохирсон явдал манай монголд сургамж болно.Эртхэн шиг солонгосын сүмийг хааж номлогчдыг хөөж явуулах хэрэгтэй. 2020-03-06
hun:solongsoos hamaaraltai sumuudiig bugdiig haah heregtei yadaj bhad zaluuchuud bugd sumchin bolood ajil hiih sonirholgui boltson bur 1yaduugiin tuil 2020-03-07
Зочин:БНСУлс уг.ямарваа үйлд шуурхай арга хэмжээ авч хурдан арга хэмжээ авдаг даа.Яагаад ийм хурдацтай халдвар тархаж бнаа.!? Яаралтай арга хэмжээ авч тархалтын халдвар удахгүй буурна гэдэгт итгэж найдаж бна.Бүх солонгос хүмүүсийг тэнд амьдарч бгаа монгол хүмүүсийг маань Тэнгэр бурхан ивээх болтугай 2020-03-07
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?