АНУ-ЫН 11 ИРГЭН ВИРУСААР НАС БАРЛАА

2020-03-05  

Хэдхэн хоногийн ѳмнѳ АНУ-ын хилийг нэвтэрсэн коронавирус ѳдѳр тутам 1-2 хүний амийг "залгиж" байна. Ѳчигдрийн байдлаар 11 хүн нас барсныг АНУ-ын Эрүүл Мэндийн байгууллагаас илтгэлээ. АНУ даяар 150 хүн халдвар авч, хамгийн сүүлчийнх нь Лос Анжелос хотод илэрчээ. -Ѳндѳр настай, бие султай хүмүүс энэ вирусыг даалгүй нас барж байна. Сан Францискогоос Мехико хот руу "Хѳлѳг онгоцны круйз" аялалд багтсан 62 настай хүн энэ ѳвчнийг АНУ-д тээвэрлэгч болох шиг боллоо. Тиймээс энэ аялалд зорчсон бүх зорчигчдыг нэгбүрчилэн эрэн сурвалжлах ажлыг эхлүүлсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ. -Вуханааас гаралтай коронавирусаас үүдэн АНУ-д амьдарч оршин буй Ази царайтай хүмүүсийг үзэн ядах, гадуурхах үзэл дэлгэрч буйг ѳѳгшүүлж хэрхэвч болохгүй. Ард иргэдийг арьсны ѳнгѳ үзлээр талцуулах, нийгэмд айдас хүйдэс тѳрүүлсэн мэдээлэл түгээхгүй байх чухал. Тиймээс энэ цаг үед ард иргэдийг бодит амьдрал, үнэнд нийцсэн мэдээллээр хангах нь хэвлэл мэдээллийн байгууллагын эрхэм зорилго байх учиртай гэж АНУ-ын Эрүүл мэндийн хяналтын байгууллагын дарга Солис ард иргэддээ хандаж хэллээ.

Ѳндѳр хѳгжилтэй АНУ-ыг ч коронавирус тойрсонгүй.

 

О.Гоо-Оюун

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?