Тайван. Тайваны 850000) найман зуун тавин мянган) иргэн Их Хятадад ажиллаж амьдардаг. 11 сая хүн амтай Вуханд коронавирус дэлгэрэхэд хамгийн ихээр ѳртѳх магадлалтай нь Тайваны Тайпей хот байлаа. Ардчилал хѳгжсѳн, хүн ам нь Австралитай тэнцэх Тайван улсад ердѳѳ л 45 хүн халдвар авч, ганц хүн л нас барсан нь дэргэдэх Ѳмнѳд Солонгос, Япон, алсын Иран, Италитай харьцуулбал маш том амжилт юм. Тайваны амжилтын нууц нь юундаа байна вэ, ингэхэд? Вирусыг дѳнгѳж илэрч эхлэх үеэс нь дэс дараалсан арга хэмжээг авч чадсанд оршино. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын дээрээс ѳгѳх заавар, зѳвлѳгѳѳг гараа хумхин хүлээн суулгүй, ѳѳрѳѳр хэлбэл цаг алдалгүй ажилласан. -Тайван улс ѳмнѳ нь Sars-д ѳртсѳн нь сайн туршлага үлдээсэн байсан. Тиймээс вирустай тэмцэхэд Тайван улс бэлэн байсан. Sars-д ѳртсѳний дараа жил Тайван улс Тахалтай тэмцэх үндэсний тѳв байгуулсан нь коронавирусаас урьдчилан сэргийлэх маш том алхам болсон гэж Ореганы Их Сургуулийн Олон нийтийн Эрүүл мэнд, Хүний хѳгжлийн ухаан Коллежийн эрдэмтэн багш Чинхуей Чи онцолсон. Хоёрдугаар сарын эхнээс зориулалтын маск зүүхийг нэвтрүүлж, Хятад руу зорчихыг иргэддээ хориглож, Макао, Гонконгоос орж ирсэн иргэдээ 14 хоног хяналтанд байлгасан. Иргэн бүр гараа угаан дадаж, халуурсан эсэхийг нь олон нийтийн газарт шалган тогтоож, гар утсаар вирусын холбогдол бүхий мэдээллээр иргэдээр цаг алдалгүй хангаж, зааварчилсан. -Нэгэнт асуудал хүндэрч эхлэх нь ойлгомжтой болсон хоёрдугаар сарын эхээр бүгд хѳдѳлсѳн. Тэд бид бэлэн байсан гэж Тайваны ерѳнхийлѳгч Цай Инг Вен хэвлэлийн бага хурал хийхдээ тодотгосон. Хилээ хааснаар, аялал жуулчлалын бизнесээ хумьснаар Тайван санхүүгийн алдагдал хүлээсэн ч иргэдээ хамгаалж чадсан. -Бусад улс орон дэндүү удаан байсан. АНУ ч ялгаагүй гэж Вандербилт Их Сургуулийн профессор Уйльям Шаффнер харьцууллаа. Тайван улс шиг ѳвчнийг бүрэн хяналтандаа авч, иргэдээ эрүүл мэндээ анхаарахад нь шаардлагатай зѳвлѳгѳѳг ѳгч , цаг алдалгүй мэдээ мэдээллээр хангаж чадвал коронавирусаас сэргийлж чадар нь байна шүү, монголчууд аа. Гараа тогтмол угааж, олон нийтийн газарт маск зүүж байх нь хамгийн анхны шаардлага гэдгийг Тайванчууд нотоллоо.
Тайваны ард түмэн яг л нэг хүн шиг сэтгэж, нэг хүн шиг хѳдѳлснѳѳр коронавирусаас урьдчилан сэргийлж чадаж байна.
Ц.Энхбат