ШУУРХАЙ: ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ЯАРАЛТАЙ ЗОГСООЛОО

2020-03-10  

Дорноговь аймагт гуравдугаар сарын 02-ны өдөр Аерофлотын онгоцоор Монголд ирсэн Франц улсын иргэнээс Коронавирусын сэжигтэй тохиолдол илэрч, урьдчилсан шинжилгээгээр "Covid19" болох нь тогтоогдсон билээ. Түүнтэй хамт онгоцоор зорчсон, зочид буудал, гал тэрэг зэрэгт нэгдүгээр хавьтал болсон буюу эхлээд уулзсан 42, цаашлаад уулзаж тааралдсан 120 орчим хүмүүсийг хайж олон тусгаарлаж, дам хавьтсан байж болзошгүй 500 орчим иргэнийг олж тогтоох ажиллагаа явагдаж байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдрөөс эхлэн Улаанбаатар хотоос гарах, орох хөдөлгөөн болон хот хоорондын тээвэр, хувийн автомашины хөдөлгөөнийг даваа гарагийн 07.00 цаг хүртэл хориглолоо. Улсын Онцгой Комиссын шийдвэрүүдийг цаг алдалгүй хүргэх болно.

 

О.Гоо-Оюун  

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?