ХАЛДВАРТАЙ ФРАНЦ ИРГЭН НИЙСЛЭЛД ОЛОН ӨДРИЙГ ӨНГӨРҮҮЛЖЭЭ

2020-03-10  

2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва- Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монголд ирсэн Франц улсын 57 настай иргэнээс урьдчилсан шинжилгээгээр шинэ төрлийн коронавирус илэрч, шинжилгээ нь батлагдаад байгаа юм. Үүнтэй холбоотойгоор хот хоорондын зорчих хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд бусад дагалдах шийдвэрүүдийг холбодох байгууллагууд, УОК зэрэг хуралдан гаргаж байгаа юм. Тэгвэл засгийн газрын хэвлэлээс өгч буй мэдээллээр Франц улсын иргэнийг гуравдугаар сарын 2-нд Монголд ирэхэд нь шинжилгээ авахад вирус илрээгүй  ч  14 хоног ажиглалтад байлгах журмын дагуу хянаж байжээ. Түүнчлэн тухайн иргэнийг  буудалласан Баянгол зочид буудалд өөрийгөө сайн дураар тусгаарлахыг үүрэг болгосон юм байна.

Гэвч тухайн иргэн Баянгол зочид буудалтай ойролцоо байрлах Ариг, КFC, Веранда гэх мэт рестораноор үйлчлүүлсэн байна. Түүнчлэн Дорноговь аймаг руу явж өөрийн ажилладаг компанийн ажилчидтайгаа уулзалт, хурал хийсэн аж.  Галт тэргээр Дорноговь аймаг руу явжээ. Тухайн иргэнтэй нэгдүгээр хавьтагч 120 хүн  Аэрофлотын нислэгээр иржээ.

57 настай  франц иргэн  манайд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй. Францад 10 гаруй хоночихоод Монголд гуравдугаар сарын 2 -нд ирээд зүгээр байсан ч 7-ны оройноос халуурч өчигдөр шинжилгээний хариу нь гарчээ.

Доорх жагсаалт нь халдвартай Франц иргэний явсан маршрут бөгөөд тухайн цаг үед эдгээр газруудаар зорчиж, байрлаж байсан иргэдиг сайн дураараа ирж халдварын шинжилгээнд хамрагдахыг уриалж байна. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
зззз:Хянаж байсан гээд юу вэ. Тэгвэл тэр хянаж байсан амьтан нь юу хийж байсан юм. 2020-03-10
gg:француудыг зодоё оо 2020-03-10
zochi:Ubchul garaagyi gazart frantad zorchood irsen hymyysees virus ilreed bhd medeellee abdaggyi yum uu haa****a yum sanaatai yildel yy sanamsargyi tohioldol yy 2020-03-10
zochin:Эрүүл мэндийн сайд Сарангэрэл энэ пдз -д анхааруулж зөвлөмж зөвлөмжзөвлөмжзөвлөмжзөвлөмжзөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж зөвлөмж өгч байсан гэж куцахий барьж хориод мөчийг нь хүлээж ам хошного руу нь тариа сармис чихэхгүй яасан юм бэ. Говьд аваачаад гэр бариад тусгаарлаж болох байж. Нарийн ярьвал Сарангэрэлийн буруу байна одоо яах уу монголчуудаа 2020-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?