БАЯНГОЛ, ВЕРАНДА, АРИГ РЕСТОРАН, ICC TOWER-Т ОЧИЖ ҮЙЛЧЛҮҮЛСЭН ИРГЭД ӨӨРСДИЙГӨӨ ТУСГААРЛААРАЙ

2020-03-10  

Image result for БАЯНГОЛ, ВЕРАНДА, АРИГ РЕСТОРАН

2020 оны гуравдугаар сарын 2-ны өдөр Москва-Улаанбаатар чиглэлийн “Аэрофлот” компанийн онгоцоор Монгол улсад ирсэн Франц улсын иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ нь Монгол улсад бүртгэгдэж буй халдварын анхны тохиолдол юм.

Тухайн иргэнийг Монгол улсад ирж Баянгол зочид буудалд байрлахад нь 14 хоног өөрийгөө тусгаарлаж, ажиглах  зөвлөмж өгсөн ч хайхралгүй Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower зэрэг газруудаар үйлчлүүлж, 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргээр явж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байх “Бадрах Энержи” компанийн “Зөөгч Овоо” кэмпэд байрлажээ.

Тиймээс тухайн иргэн олон хүнтэй газраар зорчиж байх хугацаандаа халдвар тараасан байж болзошгүй учир нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээ авч, дам хавьталд орсон 500 гаруй хүнийг олж тогтоож байна. Иймд иргэд та  бүхэн Баянгол, Веранда, Ариг ресторан, ICC Tower зэрэг газруудаар үйлчлүүлсэн бол халдвар авсан байх болзошгүй эрсдэлээс сэргийлж өөрсдийгөө 14 хоног тусгаарлахыг УОК-оос зөвлөж байна.

 

Т.Хуншагай

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
санал:2-р хавьтлыг арваар үржүүлж дам хавьтлын тоог тогтоодог. 2020-03-10
ИРГЭН :ШҮҮГЭЭЧ торгооч ****г буудаач 2020-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?