ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ОНЛАЙНААР ХУРАЛДЛАА

2020-03-10  

Өнөөдөр өглөөний Улсын Онцгой Комиссийн хурлын дараагаар Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл хуралдсан байна.

Залгуулаад яг одоо Засгийн газрын ээлжит бус хурал болж байгаа юм.

Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тусгаарлалтаас гараагүй байгаа тул ҮАБЗ-ийн хурлыг цахим байдлаар хийж Засгийн газарт чиглэл өгсөн байна.

Ерөнхийлөгчийн тусгаарлалтын хугацаа энэ Пүрэв гарагт дуусах ажээ. 

Нийслэлийн хотын захирагчийн өгсөн мэдээллээр Засгийн газрын хуралдаанаас томоохон барааны зах, бөөний төвүүдийг хаах эсэх асуудлыг хэлэлцэх аж. Гэхдээ хүнсний хомсдол үүсэхгүй гэдгийг хотын дарга С.Амарсайхан хэлж байв. 

Мөн ОУК, НОК, ЭМЯ зэрэг холбогдох байгууллагууд маргаашаас эхлэн онлайнаар хэвлэлийн хурлууд, мэдэгдлүүдийг хийхээр тогтсон байна.

Засгийн газрын ээлжит бус чуулганы шийдвэрийг тун удахгүй мэдээлэх болно. 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?