МОНГОЛД ХАЛДВАР ИЛРЭХ НЬ ЦАГ ХУГАЦААНЫ Л АСУУДАЛ БАЙСАН

2020-03-10  

Image result for коронавирус

Монголд коронавирус орж ирэв. Онцгой комисс яаралтай хуралдаж Хотоос гарах, орох хѳдѳлгѳѳнийг дахин зогсоолоо. Ѳнѳѳ ѳглѳѳний байдлаар Нийтийн унаа тээвэр үйлчилгээнд гараагүй учир иргэд явганаар ажил тѳрлѳѳ бараадсан дүр зурагтай байв. Нэгэнт коронавирус ороод ирсэн учир айж эмээж, сандарч, хуйларч болохгүй. Харин юунд анхаарах вэ? гэдэгтээ тѳвлѳрье. Control.mn .cайт Тайваны жишээг уншигч, үзэгчдэдээ хүргэж байсан. Түүнээсээ дахин сийрүүлье. Нэн тэргүүнд хийх ажил бол юу хийхээ тодорхойлох. Тайваны Засгийн газрын үйл ажиллагаа бол Сарангэрэлийн хуулах бэлэн "шпиргалка" юм. Ѳѳрѳѳр бодох, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын зааварчилгааг хүлээх, цаг алдах нь хортой гэдгийг Тайваны Тѳр, Засаг сануулсан. Маш хурдтай, шинжлэх ухаанч, үр дүнтэй ажиллаж байж үр дүнд хүрнэ гэдгийг тайванчууд харуулсан. Монголчууд эмчилж чадахгүй гэж эргэлзэлгүй дээрхи зааврыг дагах нь зѳв. Тѳр засгийн зүгээс хийх хамгийн чухал ажил юу вэ? Нэгдүгээрт, иргэд олон нийтийн эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулж, тогтмол мэдээллээр хангах -Цаг үеийн мэдээ, удирдамжийг үүрэн телефоны компанитай хамтран иргэддээ цаг алдалгүй, шуурхай хүргэх үүргийг чанд биелүүлэх -Хяналтыг маш сайн тогтоож, вирусын халдвартай хүмүүсийг нийгмээс тусгаарлах нь Эрүүл Мэндийн Яам, Онцгой байдлын газрын нэн түрүүнд хийх ажил. Түүний хажуугаар иргэдийн эрүүл мэндээ сахих, халдвар авахаас болгоомжлох заавар зааварчилгаа, зѳвлѳгѳѳг тасралтгүй ѳгѳх. Харин ард иргэд юунд анхаарах ёстой вэ? -Ариун цэврийг дээд зэргээр сахих. -Хувийн хариуцлагаа ухамсарлах, гараа тогтмол угааж, ариутгаж занших - Олон нийтийн газар зорчихдоо шүлс, нусаа газар хаяхгүй, амандаа маск зүүх -Дархлаа сайжруулах хоол хүнсийг түлхүү хэрэглэх. Энэ зѳвлѳгѳѳг коронавирусаас ард иргэдээ амжилттай сэргийлж буй Тайван улсын жишээнээс сэдэвлэн бичлээ.

 

Ц.Энхбат

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Франц улсынхаа иргэнг зайлуулаачээ!!!!!! 2020-03-10
zochin:MongolCh****d bid uursduu erbiih de,rbiiheerei zaabal zublumjii g dagan bielyylj baihad daanch yab daa neg Ch Mongol hyn byy ubduudei gadnii irgediin bitgii oruulaa 2020-03-10
zochin:MongolCh****d bid uursduu erbiih de,rbiiheerei zaabal zublumjii g dagan bielyylj baihad daanch yab daa neg Ch Mongol hyn byy ubduudei gadnii irgediin bitgii oruulaa 2020-03-10
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?