ФРАНЦЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМНЫ БАЙР СУУРЬ

2020-03-10  

Монгол улсад Коронавирусын анхны тохиолдол Франц улсын 57 настай иргэнээс гарсантай холбогдуулан Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филипп Мэрлинийг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Монгол Улсад хөдөлмөр эрхлэгч Франц улсын иргэнээс COVID-19 шинэ коронавирусийн халдварын сэжигтэй шинж тэмдгүүд илэрч, шинжилгээний хариу эерэг гарсныг мэдээлж, санал солилцсон байна.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Улсын онцгой комиссын гишүүний хувьд УОК-оос авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг дэлгэрэнгүй мэдээлж, цаашид тархалтыг Монгол Улсад төдийгүй уг иргэний зорчсон, дамжсан улс оронд урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдүүлэх, холбогдох байгууллагуудаас өгч буй зөвлөмж зааврыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч хамтран ажиллахыг хүсчээ.

Францын Элчин сайд тус улсын иргэн коронавирусийн халдвар авсан тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор олон нийтийн сүлжээгээр уг асуудалтай хамааралгүй иргэний зураг бүхий буруу ташаа мэдээлэл гарч байгаад эмзэглэж, тухайн иргэний аюулгүй байдалд санаа зовж буйгаа илэрхийлж, зохих арга хэмжээ авахыг манай талаас хүссэн байна.

Гэвч одоогоор интернет орчинд тархаад байгаа халдвартай Франц иргэн гэх фото зургийг тухайн хүн мөн эсэхэд холбогдох байгууллага тодорхой хариу өгөөгүй байгаа юм. 

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Франц улсын иргэнээ зайлуулаачэээ!!!!!!!!! 2020-03-10
zochin:Frantsaas irreheer n tsaasid ouulsaar baih yum uu ubchlul garaagyi ornuudad haanaas zuuburlugdun orj ireed bgag sudaldaggyi yum uu haa****a yum 2020-03-10
Зочин :Франц улсын иргэн ирснийхээ дараа Монгол улсын холбогдох байгууллагын анхааруу**** зөвлөмжийг биелүүлээгүй, олон хүнтэй уулзаж, халдвар тараах болзошгүй үйлдэл хийсний төлөө тус улсын ЭСЯ ямар нэг санаа тавихгүй байгаа хачирхалтай. Өөрийн иргэний нэр төрийг л эрэхмлэж байх шивдээ 2020-03-10
G:Muun mun .mun l gej bna lee deg. Gehde xun l bolson yum uvduy gej bodoogui l bailgui 2020-03-10
санал:нэг хүний гай гэж их юм байна шүү. 2020-03-11
Зочин :Монголын ард түмнээс уучлал гуйх ёс зүй алга уу ноён элчин сайдаа! 2020-03-11
Zochin:Ene halzan **** yun peedger **** ve,ehleed mongoliin zasgiin gazar ard tumnees uuchlal gui **** min 2020-03-11
N:French setgehui gej iim sehuun, uuriin aldaag ul tooson, busdiig dord uzsen muuhai hand****tai humuus bdgiim. 2020-03-11
Zo:Hutsmoi 2020-03-11
Zochi :Uls oron oorsdiinhoo ner hunii bodood bna manaihan yaagad bodoj bolohguı gej odoo Ene irgen ni setgel sanaanii ulmaas owchin ni hundreed nas barchihwal mongol uls hamag buruutan bolohnee 2020-03-12
MGL :You shut up... 2020-03-12
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?