ДЭМБ-ЫН 6 ТӨЛӨӨЛӨГЧ ФРАНЦ УЛСЫН ИРГЭНТЭЙ НЭГ ОНГОЦОНД ИРСЭН НЬ БАТЛАГДЖЭЭ

2020-03-10  

Халдвар авсан Франц улсын иргэнтэй 1, 2-р түвшний хавьтагсдын мэдээллийг нягтлах ажил шуурхай явагдсаар байна. ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол Улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн юм. Тэдгээр мэргэжилтнүүдийг эхний шатны шинжилгээгээр шинэ коронавирус илэрсэн Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчиж ирсэн гэдэг мэдээлэл гарсан юм.

Харин энэ талаар "ДЭМБ-ийн төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн. Нэг нь нутаг буцсан. Үлдсэн таван хүн нь ажиглалтын хугацаа үргэлжилж байгаа. Өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна" хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяатай мэдэгдсэн байна. Энэ сарын 6-нд тэдгээрийн төлөөлөл болох ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан байна.

Мөн тэд Улаанбаатарт энэ сарын 4-нд ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллага, түүнчлэн орон нутгаар явж бэлэн байдалтай танилцсан аж.

 

О.Гоо-Оюун 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин :Яаралтай арга хэмжээ аваачээ 2020-03-10
Зочин :Франц улсынхаа иргэнг зайлуулаачээ!!!!! 2020-03-10
Zochi n:Dornogovi. Uvs geed aldc****san ym bush uu 2020-03-10
zochin:Neg Ch Mongol hyn byy ubduusei 2020-03-10
зочин:ямар ч хамгаалалтгүй зураг авахуулжээ Короно хэнийг ч ялгахгүй гээ биз дээ гадныхантай болгоомжтой харьцмаар 2020-03-11
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?