УЛСЫН ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭР

2020-03-10  

Өнөөдөр Франц улсын иргэнээс шинэ Коронавирусын халдвар Монгол улсад илэрсэн хүнд өдөр байлаа. Өглөөний 6 цагаас эхлэн УОК болон НОК, Засгийн газрын ээлжит бус хурал зэрэг болж авах арга хэмжээнүүдийн талаар цаг тухайд мэдээлж байгаа билээ. Харин өнөөдөр 16:00 цагаас УОК-ын шийдвэрийн талаар нэгдсэн мэдээллийг хүргэлээ. 

  • Гуравдугаар сарын 13-наас эхлэн ОХУ, Турк, Казахстан чиглэлийн олон улсын хуваарьт нислэгийг 3-р сарын 28 хүртэл зогсоох шийдвэр гаргажээ. Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар, Улаанбаатар-Москва-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг болон орон нутгийн бүх чиглэлийн галт тэрэгний хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрийг хүртэл түр зогсоолоо. Авто замын боомтоор ОХУ-д зорчих Монгол Улсын иргэн, ОХУ-аас Монгол Улсад зорчих гадаад улсын иргэдийг гуравдугаар сарын 29-ний өдрийг хүртэл нэвтрүүлэхгүй.Дээрх хугацаанд эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг тусгай журмаар нэвтрүүлнэ. 
  • Импортоор орж ирж буй бүтээгдэхүүнд ямар нэгэн хориг тавихгүй, зах худалдааны төв, хүнсний дэлгүүр хэвийн ажиллана. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ үед 3-4 сарын хүнсний нөөц бэлэн байгаа бөгөөд ямар нэг байдлаар хүнсний хомсдол үүсэхгүй. Иймд иргэд та бүхэн сандралаа дарж хий үнийн хөөрөгдөл, бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй.  
  • Импортоор орж байгаа шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна. Зохиомол худалдан авалтыг турхирч байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлж, хариуцлага тооцуулах ёстой. Худал хуурмаг мэдээлэлд битгий автаач, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье. Дээр нь шатахууны үнэ буурна. 
  • Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлэх, гэр бүлд халдвар тарахаас сэргийлж 3-аас болон түүнээс дээш хүүхэдтэй эсвэл 0-5 насны хүүхэдтэй эхчүүдэд гуравдугаар сарын 30-ныг хүртэл цахимаар ажлаа хийх эсвэл хүүхдээ харах цалинтай чөлөө олгоно.
  • Хот доторх нийтийн тээвэр тусгай зохицуулалтаар үйлчилнэ. Ингэснээр ажлын өдрүүдэд 680, амралтын өдрүүдэд 445 автобус үйлчилнэ.

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?