Шинэ төрлийн коронавирусийн халдвар илэрсэн франц иргэнтэй нэг онгоцонд ирсэн ДЭМБ-ын зөвлөх багийнхан манай улсад ажиллаж байгаа билээ. Тодруулбал, тэд ЭМЯ-ны ажлын хэсгийнхэнтэй хамтран Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаж, коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх болон авч хэрэгжүүлж буй ажлуудтай биечлэн танилцсан юм.
Үүнээс гадна УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, санал солилцсон байдаг. Тэгвэл ДЭМБ-ын зөвлөх багийнхныг өнөөдөр ХӨСҮТ-д тусгаарласныг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл мэдээллээ.
О.Гоо-Оюун