ПОЛЬШ УЛС ГЕРМАН, ЧЕХ УЛСААС ХИЛЭЭ ХААЛАА

2020-03-11  

 Польш улсад коронавурисын халдвар авсан хүний тоо огцом ѳсѳж 17-д хүрсэн. Халдвар авсан хүмүүс нь голдуу ѳндѳр настай , Германаас вирусыг зѳѳвѳрлѳж ирсэн хүмүүс юм. Польшийн баруун хэсэг нь вирусын голомт болж буй нь Герман, Италиас уг халдварыг зѳѳгчид орж ирж буйтай холбоотой . Тиймээс Чехээс ирэх галт тэргийг зогсоох, Герман, Чех улстай хилээ хаах шийдвэрийг гаргалаа. Мѳн ирэх тавдугаар сард Польшийн ерѳнхийлѳгчийн сонгуультай. Зургаан нэр Польш даяар сурталчилгаагаа хийж , сонгогчидтой уулзаж буй. Тэгвэл олон нийттэй хийх уулзалтыг хориглох шийдвэрийг Польшийн ерѳнхий сайд ѳнѳѳдѳр гаргалаа.


Польшийн ерѳнхий сайд Матеуз Моравэйски:- Ард иргэдээ коронавирусаас сэргийлэх зорилгоор олон нийтийн цуглаан жагсаалыг цуцаллаа гэж хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.

Матеуз Моравэйски

-Ерѳнхий сайдын шийдвэрийг дэмжиж байна. Би хоригийг цуцалтал ард иргэдийг олноор цуглуулж уулзалт цуглаан хийхгүй гэж Польшийн одоогийн ерѳнхийлѳгч Андрей Дудо мэдэгдсэн байна. Саяхныг хүртэл Европод Польш, Азид Монгол улс вирусын халдваргүй гэдгээр бахархаж байсан. Гэтэл хэл ам хүрсэн мэт хоёуланд нь зэрэг шахам вирус тээгч илэрлээ.

 

Э.Цэбэ

 

 

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?