ОДООГООР 765 ХҮН ТУСГААРЛАЛТАД БАЙНА

2020-03-11  

Монгол улсад коронавирусийн анхны тохиолдол өчигдөр бүртгэгдсэн.  Энэ асуудалтай холбоотойгоор ЭМЯ-ээлжит мэдээллээ  танилцууллаа.

Image result for ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа:

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа: Гуравдугаар сарын 10-ны өдрийн байдлаар дэлхийн 109 улсад нийт 113 702 хүн коронавирусний халдвартай байна. Сүүлийн 24 цагийн байдлаар дэлхийн хэмжээнд  203 хүн коронавирусээр нас баржээ.  Коронавирусний халдвар БНСУ, Япон, Итали, Иранд голомтлон эрчтэй тархаж байна.  БНСУ-ын тухайд  хавьтлын судалгааг маш сайн хийж байгаа. 180 мянган иргэнд лабораторийн шинжилгээ хийхэд 10 хувьд нь халдвар илэрсэн. Итали улсад халдварын тохиолдол 10 мянга давж,  631 хүн нас барлаа.Иран улсад нийт тохиолдол 595 болсон.

Image result for ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал:

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал: Өнөө өглөө Москва-Улаанбаатар чиглэлийн нислэгээр  107  иргэн ирснээс 70 хүнийг тусгаарлалаа. Энэ оны 1 сарын 9-нөөс хойш 1206 сэжигтэй тохиолдол бүртгэгдэж тусгаарласнаас өнөөдөрийн байдлаар 715 хүнийг тусгаарлаад байна. Халдвар авсан Францын иргэнийг өнөө өглөө 09.30 цагт шилжүүлэн ХӨСҮТ-д авчран, эмчилгээг үргэлжлүүлж байна. Биеийн байдал хүндэвтэр боловч тогтвортой байна. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Коронавирусийн халдвар илэрсэн Францын иргэний нэгдүгээр хавьтагч 98 хүнийг 3-р сарын 10-нд тусгаарлаж лабораторийн шинжилгээ хийж байна. Эхний 23 хүний шинжилгээний хариу гарсан, халдвар илрээгүй. Францын иргэний биеийн байдал хүндэвтэр байна. Энэ өвчтөнийг эдгэрүүлэхийн төлөө монгол эмч нарын ур чадварыг гарган ажиллана.

 

Т.Хуншагай 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?