СОГТУУРУУЛАХ УНДАА ШИНЭ КОРОНАВИРУСЫГ ЭМЧЛЭНЭ ГЭСЭН ЦУУ ЯРИАНД ИТГЭН 44 ХҮН НАС БАРЖЭЭ

2020-03-12  

Иран улсад согтууруулах ундаа нь шинэ коронавирусээс урьдчилан сэргийлнэ, эмчлэнэ гэсэн цуу яриа улс даяар тархсанаас болж нийт 44 хүн нас барж 100 гаруй хүмүүс эмнэлэгт хүргэгдээд байна. Иран улсын хувьд өнөөдрийн байдлаар шинэ коронавирусын халдвар авсан 9,000, нас барсан 354 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ.

Тус улсын Хузестан мужид шинэ коронавирусын халдвар авснаас илүү олон хүн согтууруулах ундааны хордлогоос болж нас барсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн алба  IRNA мэдээлсэн бөгөөд согтууруулах ундаанаас болж 30 хүн нас барсан бол шинэ коронавирусээс болж 18 хүн нас барсан байна. 

Метанол агуулсан согтууруулах ундааг зарж борлуулсан 7 хүнийг баривчилсан байна. 

 

Эх сурвалж:  USATODAY

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?