ИРЭХ САРД ШИНЭ КОРОНАВИРУСИЙН ТАРХАЛТЫН ОРГИЛ ҮЕ

2020-03-13  

Image result for коронавирус

2020 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар дэлхийн улс оронд тус өвчний нийт 125,048 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн дотор дэлхийн хэмжээнд 321 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4,612 болжээ. Шинээр дөрвөн улсад халдварын тохиолдол бүртгэгдсэн бөгөөд нийт тохиолдлын 93 хувийг Иран, Итали, Солонгос, Хятад улс эзэлж байна. БНХАУ-ын Үндэсний эрүүл мэндийн хороо өчигдөр хийсэн мэдээлэлдээ сүүлийн тав хоногийн хугацаанд тус улсад шинэ тохиолдлын тоо 50-иас цөөн гарсан нь БНХАУ-д COVID-19-ийн дэгдэлтийн оргил үе өнгөрсөн болохыг мэдэгдсэн. Гэхдээ цаашдаа ДЭМБ болон бусад орнуудтай хамтран халдвар тархахаас сэргийлэх үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Учир нь ирэх долоо хоног, ирэх саруудад COVID-19 тохиолдлын тоо болон нас баралтын тоо, халдвар бүртгэгдсэн улс орны тоо нэмэгдэнэ гэж ДЭМБ-аас үзэж байна.

 

 

О.Гоо-Оюун

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?