KРИШТИАН РОНАЛДО КОРОНАВИРУСЫН ТЭМЦЭЛД НЭГДЭВ

2020-03-16  

Дэлхийн од, Италийн аварга Ювентус багийн тоглогч Даниел Ругани коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон тул Роналдо гэрийн хорионд орсон. Аваргуудын Лигт Францын Лион багтай хийх хариу тоглолт ч хойшлогдсон. Тэрбээр коронавирусын дэлгэрэлт улам газар авч буйд санаа зовж, Португалийн Лисбон хотноо барьсан ѳѳрийн нэрээр нэрлэсэн KR7 зочид буудлын үйл ажиллагааны чиглэлийг ѳѳрчилж, эмнэлгийн зориулалтаар ашиглуулсан байна. Зѳвхѳн зочид буудлаа гаргасан тѳдийгүй, тус буудалд нь ажиллах эмч, эмнэлгийн ажилтаны цалин хѳлс, шаардагдах бүх зардлыг Роналдо хувиасаа гаргана гэж хэллээ гэж Испанийн сонин мэдээллээ.

 Ѳнѳѳдрийн байдлаар коронавирус Португалид ч нэвтэрч, 169 тохиолдол бүртгэгдсэн байна.

Ѳдгѳѳ 34 настай Роналдо эрч хүчтэй хэвээр. Реал Мадрид баг сүүлийн жилүүдэд Аваргуудын Лигт гурван удаа түрүүлж, аваргын цомыг ѳргѳсѳн нь Роналдогийн гавьяа гэж мэргэжилтнүүд үздэг. Түүнийг Ювенвус лүү явсан сүүлийн 2 жилд Реал Мадрид баг шѳвгийн дѳрѳвт ч багтаж чадаагүй нь энэ тоглогч ямар хэмжээний орон зай эзэлж байсныг илтгэнэ.

 

Э.Цэбэ

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?