МОНГОЛ УЛСАД ХАЛДВАРЫН ЗУРГАА ДАХЬ ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДСЭН ОДОО БИД ЯАХ ВЭ ?

2020-03-18  

Image result for халдвартай бүс хөсүт

Гуравдугаар сарын 10-нд Монгол улсад оршин суух Францын иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрч Монгол улсад халдварын анхны тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн.  Гуравдугаар сарын 16 нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн Монгол улсын гурван иргэнээс халдвар илэрсэн. Дахиад нэг тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Энэ нь Италиас ирсэн Монгол Улсын иргэн байв. Мөн түргэвчилсэн оношлуураар нэг иргэнээс шинэ коронавирусийн халдвар илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн зургаа дахь тохиолдол болж байна. Халдвар аль хэдийн ороод ирлээ. Одоо бид яах вэ? Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн байгууллага тангараг өргөсөн алба хаагч бүр халдварыг тархаахгүй байх тал дээр бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Иймд иргэд та бүхэн үүссэн онцгой нөхцөл байдлын үед төр засгийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, эрүүл ахуй, ариун цэврийг чанд сахих. Халдвар авсан иргэдийн талаар элдэв цуу цахим сүлжээгээр тараахгүй байх нь чухал болоод байна.

 

Т.Хуншагай

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Зочин:Франц 1, Италаас1, Со-орс 2, нөгөө 2 нь хаанаас ирсэн хүмүүс вэ? 2020-03-18
иргэн:Монголдоо томоотой байсан бид нар юуны тулд 3 сар хөл хорионд орсноо ойлгохгүй байна. Монголд хэцүүднэ гээд гарч явсныг нь эргүүлж авчран эрхлүүлэх гэж 3 сар гүрийсэн болж таарч байна уу. Тэсэхийн дээдээр тэссэн нь юуны төлөө вэ??? 2020-03-19
зочин:Яг одоо дэлхийн бүх улсууд хүний өөриийн гэлтгүй байгаа байгаа газартаа нааш цаашаа явж хөдөлгөөн үүсгэлгүй гэр гэртээ бүгэж вируус зөөвөрлөхгүй баймаар байна. ДЭМБ-ын амыг харах хэрэггүй 2020-03-19
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?