ЕВРОПЫН ЗАРИМ УЛС ГАДААДЫН ИРГЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ БОЛОМЖГҮЙ ХЭМЭЭН МЭДЭГДЛЭЭ

2020-03-19  

 

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар мэдээлэл өглөө.

Image result for ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Сүүлийн 24 цагийн хугацаанд Итали, Испани, Франц, АНУ, ХБНГУ-д халдварын тархалт нэмэгдсээр байна. Европын зарим улс гадаадын иргэдэд эмнэлгийн тусламж үзүүлэх боломжгүй, дэлгүүр худалдааны төвүүд бага хэмжээгээр хүнс, бараа худалдана хэмээн мэдэгдсэн байна. Харин БНХАУ-ын Ухань хотод өчигдөр анх удаа халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. ДЭМБ-аас ээлжит хурлаа хийж хэн бүхнийг эрсдэлд бэлэн байхыг уриаллаа.

Image result for ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: “Гуравдугаар сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр хүн тусгаарлагдаад байсан. Эдгээр хүмүүсийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин өчигдөр шинээр Сэлэнгэ аймаг гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу эерэг гарсныг өчигдөр мэдээлсэн. Ингээд COVID-19 халдварын нийт зургаан тохиолдол ХӨСҮТ-д эмчлэгдэж байна. Халдвар илэрсэн зургаан иргэний  дөрвийнх нь биеийн байдал дунд, нэг нь хүндэвтэр, Франц иргэнийх тогтвортой байна.Франц иргэний биеийн байдал тогтвортой байгаа.Мөн өчигдрийн нислэгээр ирсэн 200 гаруй хүний 25 нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн онгоцоор нийт 1,000 гаруй хүн ирсэн байна. Бид тэдгээрт үргэлжлүүлэн шинжилгээ хийж байна" гэсэн мэдээллийг өглөө. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар COVID-19-ийн халдварын шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна.

Image result for Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал:

Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Өнөөдрийн байдлаар 1,706 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Сэжигтэй тохиолдол гэж үзэн 309 хүнийг шинжилгээнд хамруулснаас таван тохиолдлын онош батлагдаж, дөрвөн хүний шинжилгээ хийгдэж байна. Истанбул-Улаанбаатарын нислэгээр өчигдөр 252 хүн ирсэн. Нисэх баг 15 хүний бүрэлдэхүүнтэй. Тэднээс ХӨСҮТ-д 24, Цэргийн төв эмнэлэгт хоёр хүнийг тусгаарлаж, бусад иргэдийг Зүчи, Бага баян, Асралтмед эмнэлэгт тусгаарлан ажиглалтад авлаа. Тархи зүрхний хүнд эмгэгтэй хүүхэд Турк улсад эмчлүүлж байгаа учраас энэ удаагийн нислэгээр ирээгүй. Сэлэнгэ, Баян-Өлгий аймгийн боомтуудаар орж ирсэн иргэдийг аймаг, аймагт нь тусгаарлалаа. Эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлаа ханган, эрчимт эмчилгээ, түргэн тусламжаа хянаж байгаа. Түргэн тусламжийн дуудлага буурч байна. Ачаалал нэмэгдвэл ашиглахаар Арьсны өвчин судлалын үндэсний төвд 107 ор гаргасан. Мөн зарим дүүргийн эмнэлгүүдийг чөлөөлөөд нийт 705 ор гаргах боломжтой гэсэн тооцооллыг хийгээд байгаа. Өнөөдөр ЭМ-ийн сайдын зөвлөлийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийнэ.

Image result for эмя Б.Янжмаа

ГХАХ-ын дарга Б.Янжмаа: “ДЭМБ-аас коронавирусийн эрсдэл маш өндөр хэвээр байна. Дэлхийн хэмжээнд нийт халдварын тохиолдол 191127 бүртгэгдсэн. Австралийн Холбооны Улсын Засгийн газраас олон улсын хөдөлгөөнийг хориглож, эрсдэлийн түвшинг дөрөв болгон нэмэгдүүлжээ. Канадын “Аir Саnada” нислэгүүдээ цуцалж буйгаа мэдэгдсэн байна. Герман Улс хилээ хаасан. Европ тивд Португаль улс онц байдал зарласан байна. Харин халдварын голомт болоод буй Итали Улсад нэг хоногийн дотор 42700 шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт 400-гаар нэмэгджээ. Испани, Франц улсуудад мянга мянгаар нэмэгдэж байна”.

 

О.Гоо-Оюун

 

 

 

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?