ШИНЭ КОРОНАВИРУС: ИТАЛИ УЛСЫН НАС БАРАЛТЫН ТОО БНХАУ-С ДАВЛАА

2020-03-20  

шинэ коронавирус итали-н зурган илэрц

Итали улсад шинэ коронавирусаас болж нас барсан хүний тоо бусад бүх улсаас давлаа. Нэг өдрийн дотор нас баралтын тоо 427-р нэмэгдсэн байна. Одоогоор нийт нас баралтын тоо 3405 болж БНХАУ-н нас баралтын тоог давлаа. 3-р сарын 12нд Итали улс нь улс даяар карентин зарласан бөгөөд иргэд хууль дүрмээ даган гэртээ байгаа билээ. Онц байдал зарлан улс даяар карентин тогтоосон хэдий ч халдвар авагсдийн тоо буурахгүй байгаа юм. Итали улсын нас баралтын хувь 8 хувиас дээш гарсан бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарт коронавирусыг эдгээх эм байхгүй энэ шинэ коронавирусын асуудалд хүч нэмж байна гэж үзжээ. Дэлхий даяар нийт 22,000 хүн шинэ коронавирусын халдвар авч 9000 хүн нас барсан байна. БНХАУ-д 3 сарын 18 өдөр шинэ коронавирус илэрснээс хойш анх удаа нэг ч тохиолдол илрээгүй байна.Итали улсын хувьд 3-р сарын 12 өдрөөс эхлэн онц байдал зарлан улс даяар карентин тогтоон үйлдвэр, баар, ресторан, хоолны газрууд, дэлгүүр гэх мэт бүх үйлчилгээний байгууллага, олон нийтийн газрыг хаасан бөгөөд их дээд сургууль цэцэрлэгүүдийг хүртэл түр хаасан байна.

шинэ коронавирус итали-н зурган илэрц

Европын бусад улс орнууд?

Европын төв банк (ECB) 750 тэрбум евро (820 тэрбум ам доллар) тусламж өгөхөө мэдэгдлээ. Франц улс нь энэ 7 хоногийн мягмар гарагаас эхэлж карентин тогтоосон бөгөөд хэрвээ олон нийтийн газар явахдаа гадуур явж болох зөвшөөрлийн бичиг биедээ авч явахыг шаардсан бөгөөдл энэ нь яагаад гэрээсээ гарсан, ямар шалтгаанаар гарсан талаархи тайлбар байх юм байна. Хэрвээ зөвшөөрлийн бичиггүй байвал торгох арга хэмжээг авч байгаа юм байна. Франц улсын дотоод хэргийн сайд Кристофер Кастана хэлэхдээ карентин тогтоосон 15 хоногийн хугацаа цаашдаа ч үргэлжилж магадгүй гэж мэдэгдэв. Энэ 7 хоногийн лхагва гариг буюу 3 сарын 18 өдрөөс хойш нийт 4095 хүнд торгох хуудас илгээсэн бол 7000 хүний зөвшөөрлийн бичгийг шалгаж байгаа юм байна. Кастана хэлэхдээ дүрэм зөрчсөнөөрөө тэр хүмүүс өөрсдийгөө одоо цагийн баатар гэж бодоод байх шиг байна яг үнэндээ өөрсөддөө болон бусдад аюул авчирч байгаа шүү дээ гэж хэлэв. Испани улсад нэг өдрийн дотор нас барсан хүний тоо 209-р нэмэгдсэн бол халдвар авсан хүний тоо 3431 нэмэгдэн нийт 17147 боллоо. Испани улс нь Шинэ Коронавирусын халдвараар дэлхийд 4-рт орж байгаа улс юм. Герман улс нь сургууль, зарим үйлдвэр үйлчилгээ, олон нийтийн цуглах газруудыг хаасан ч илүү дорвитой арга хэмжээг аваагүй байна. Герман улсын Канцлер Ангела меркель 3-р сарын 18-нд “Энэ бол хамгийн сүүлчийн сануулга болж байна, Байдал маш хүнд болж эхэлж байна, хамтдаа тэмцэцгээе” гэж хэллээ. Англи улс нь ямар нэгэн хатуу арга хэмжээ аваагүй байгаа ч сургуул, цэцэрлэгийг хаасан байна.

 

Э.Сувдаа

Мэдээ уншаад таалагдсан бол Like дарна уу. Танд баярлалаа
Сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА : Уншигчдын бичсэн сэтгэгдэлд CONTROL.MN хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 77008912 утсаар хүлээн авна
Төстэй мэдээ
Шинэ мэдээ
Санал асуулга
ИРЭХ СОНГУУЛЬД ТА АЛЬ НАМД САНАЛАА ӨГӨХ ВЭ?